Өвгөн замын машинд дайгдчих санаатай гар өргөн зогсоно.
-Миний хүү, өвөө нь аймгийн төв орох гэсэн юм. Дайгдаад явчих уу?
-Шовгор л мэднэ шүү дээ, өвөө.
Хэд хэдэн машин зогсоод ийм хариулт хэлэхээр нь өвгөн Шовгор гэж лут мэдэлтэй нөхөр байх нь гэж саналаа. Гар өргөлөө, нэг машин зогсов.
-Өвөө нь Шовгорын аав байна. Аймгийн төв дөхүүлээд өгөөч.