“Тамхигүй орчинг хамтдаа бүрдүүлье” хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2014.06.12-нд нийтлэгдсэн

“Тамхигүй орчинг хамтдаа бүрдүүлье” хэлэлцүүлэг боллоо

 Монгол улсын "Тамхины хяналтын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулах, тус хууль болон 100% тамхигүй орчинг бүрдүүлэхийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлах,  тус хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хэлэлцүүлэгт оролцогсдын санал хүсэлтийг сонсох зорилгоор “Тамхигүй орчинг хамтдаа бүрдүүлье” хэлэлцүүлгийг АЗДТГ, МХГ, ЭМГ, Баян-Өндөр сумын ЗДТГ хамтран 2014 оны 06-р сарын 11-ний өдөр  аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.


     Хэлэлцүүлгийг нээж АЗДТГ-ын НХХ-ийн дарга Б.Нацагдорж, ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Ю.Алтантуяа нар үг хэлэв. Тус хэлэлцүүлэгт багийн Засаг дарга, эрх зүйн хөтөч нар, Цагдаагийн газрын холбогдох ажилтнууд, Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, томоохон үйлдвэр аж ахуйн нэгжийн удирдлагууд зэрэг 80 гаруй төлөөлөл оролцов.

      Уг хэлэлцүүлгийн үеэр хамтрагч байгууллагуудаас “Тамхины хяналтын тухай хууль”-ийн хэрэгжилт, хэрэгжлтэнд тавьсан хяналт, илэрсэн зөрчил, ололттой талууд болон тамхины хор хөнөөлтэй тэмцэх сэргийлэх стратеги танилцуулагдаж, 100% тамхигүй орчинг хэрхэн бүрдүүлэх чиглэлээр зөвлөмж өгөгдөн санал бодлоо солилцлоо. Тамхидалт, түүнээс үүдэлтэй өвчлөл, нас баралт иргэдийн анхаарлыг татсан асуудал болж байгаа нь хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн асуулт, санал, хүсэлтээс  харагдаж байлаа.

Эх сурвалж: http://erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж