Коста-Рикийн ерөнхийлөгч асан ял сонсчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Коста-Рикийн ерөнхийлөгч асан ял сонсчээ

Коста-Рика улсын дээд шүүх тус улсын ерөнхийлөгч асан Рафаель Анхель Калдеронд улсын сангийн хөрөнгө хулгайлан завшсан гэсэн зүйл ангиар 3 жил тэнсэн харгалзах ял оноосон шийдвэр гаргажээ.

Калдеронд 1990-1994 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ хамтран зүтгэгчидтэйгээ эвсэн хуйвалдаж, финланд улсын нэгэн компаниас 40 сая долларын үнэ өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг улсын нийгмийн хангамжийн данснаас шилжүүлж, хариуд нь хууль бус шан харамж авсан гэсэн хэргээр ял тулгажээ.

2010 онд Калдерон ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дахин дэвшүүлж байсан боловч хууль хяналтын байгууллагын хаалга татах болсноор улс төрийн талбарт дахин хөл гишгэхгүй гэдгээ хэлсэн байна.
Коста-Рика улсын түүхэнд анх удаа ерөнхийлөгч асан хүнд авлигын хэргээр ял оноосон тохиолдол болж байгаа ажээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж