Красногоровын жүжгүүд үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Красногоровын жүжгүүд үргэлжилж байна

УДЭТ-ын тайзнаа оросын нэрт жүжгийн зохиолч В. Красногоровын долоон жүжгийг цувралаар тоглох болсныг та бид мэдэх билээ. Эдгээрээс найруулагч Ч. Түвшин салхийг хагалж  “Солиотой жүжиг”, “Яаж амьдрах юм бэ” жүжгүүдийг өөрийн тавилтаар үзэгчдэд хүргэсэн.  Харин өчигдрөөс Б.Мөнхдорж найруулагчийн “Хунгийн дуу” жүжиг нээлтээ хийсэн бол энэ сарын 16-наас Н.Наранбаатарын найруулгаар “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг тайзнаа амилна. Түүний дараагаар найруулагч Э.Батхүүгийн “Секс хийцгээе”, найруулагч Ч.Найдандоржийн “Диваажингийн хаалга”, “Дон Жуан” жүжгүүд тавигдах юм. Хамгийн сүүлийн жүжиг болох “Дон Жуан” тавдугаар сарын 12-нд нээлтээ хийнэ.  
С.Уянга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж