
“Уулын оргилд авиран гарсан цэвэрлэгээний багийнхан байгалын гоо үзэсгэлэнг бишрэн харж, олон зураг хөрөг дарсан” гэж авиралтыг зохион байгуулсан Asian Trekking байгууллагын ажилтан Анг Цэрэн ярьжээ.
Апа өндөр ууланд төрж өссөн бусад шерфүүдтэй нэгэн адил ганцхан нэртэй байдаг бөгөөд 12 настайгаас эхлэн уулчдын ачаа зөөх ажил хийж эхэлсэн байна.
1989 онд анх удаа Эверестийн оргил руу авирчээ. Апагийн яриснаар дөрөвдүгээр сараас эхлэн түүний баг уулын бэл орчмоос 4 тн хог, уулын оргил орчмын хэсгээс тонн гаруй хог зайлуулж цэвэрлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Тэрээр анх Эверестийн оргил руу авиран гарч байх үед уулын зам цас, мөсөөр хучигдсан байснаа цаг уурын дулаарлаас болж, Гималайн нурууны цас мөс ихээхэн хайлж, нүцгэн хадан цохионууд ил гарч ирэх болсон ажээ.
Апа 2006 оноос эхлэн АНУ-ын Salt Lake City-ийн нэгэн дүүрэгт очиж, амьдарч байгаа аж.
Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг