2014 оны олс таталтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо зургадугаар сарын 14-16-ны өдрүүдэд болно. Азийн аварга шалгаруулах тэмцээн Олон улсын олс таталтын холбооны дүрэм ёсоор заалны /Indoor/ болон талбайн /outdoor/ гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагдана. Талбайн олс таталтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Гачуурт дахь Монгол шилтгээнд явагдана. Харин заалны олс таталтынх Буян-Ухаа спортын ордонд болох юм.
Олс таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээний хөтөлбөрийг хүргэе.
Зургадугаар сарын 14.
Заалны олс таталтын ААШТ болно.
10:00-14:00 цагт: Эмэгтэйчүүдийн 500 кг, эрэгтэйчүүдийн 600 кг жингийн дотор олс таталтын хэсгийн шатны тэмцээнүүд
15:00-15:30 цагт: Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол.
15:30-17:00 цагт: Эмэгтэйчүүдийн 500 кг, эрэгтэйчүүдийн 600 кг- жингийн дотор олс таталтын медалийн төлөөх тэмцээнүүд
17:00-21:00 цагт: 560 кг жингийн холимог төрлийн тэмцээн. Медаль гардуулах ёслол
Зургадугаар сарын 15.
Талбайн олс таталтын ААШТ болно.
10:00-14:00 цагт: Эмэгтэй 500 кг, эрэгтэй 640 кг жингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно.
16:00-19:00 цагт: 8 тамирчинтай олс таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Дараа нь медаль гардуулах ёслол болно.
Б.БИЛЭГ