Мөрөн хотоо тойрон гороолжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Мөрөн хотоо тойрон гороолжээ

Зуны эхэн сарын шинийн гурванд Мөрөнгийн хүрээ Ган­дандаржаалин хийдээс Мө­рөн хотоо тойрон гороолдог уламж­лалтай. Уламжлалын дагуу Гандандаржаа­лин хийдийн лам нар Ганжуур, Дан­жуурын боть судруудыг сүсэгтэн олны хамт автомашины 108 цуваа гарган Мөрөн хотоо нар зөв тойрон Хөвсгөлчүүдийгээ эрүүл энх, өвчин зовлонгүй амьдрахыг билэгдэн гороолжээ. Энэ арга хэм­жээнд сүсэгтэн олон өмнөх жилүү­дийнхээс илүү идэвхитэй оролцсон бөгөөд үдээс хойш сүсэгтэн олноо даатган «Оройн ерөөл» номыг хурсан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж