Хуучирсан мэдээ: 2014.06.12-нд нийтлэгдсэн

Хар тамхи илрүүлжээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн улсын байцаагч нар Монгол Улсын хилээр хар тамхины төрлийн бодис, болон хэрэгсэл нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Монголын хилээр нэвтрэх чиглэлд зорчиж байсан Монгол Улсын иргэн Г-ын гар тээшинд зорчигчийн рентген аппаратаар шалгахад сэжигтэй зүйл ажиглагдсан байна. Тиймээс зорчигчийн гар тээшинд гаалийн хөдөлгөөнт хяналтын эрэлч нохой оролцуулан үзлэг хийхэд гурван ширхэг өнгөгүй, тунгалаг мөс, шилэн ганс, бичил жин, гуурс зэргийг хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тунгалаг мөсийг Замын-Үүдийн Гаалийн газарт нарийвчилсан шинжилгээнд оруулахад “methamphetamine” мансууруулах бодис болохыг тогтоосон талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Уг хэргийг гаалийн албаныхан Замын-Үүдийн цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн байна.

Б.МИШЭЭЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж