Шүүгчдэд ажлын үнэмлэхийг нь гардууллаа

Хуучирсан мэдээ: 2014.06.12-нд нийтлэгдсэн

Шүүгчдэд ажлын үнэмлэхийг нь гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр 74 тоот зарлиг буулгаж нэр бүхий 12 шүүгч, ерөнхий шүүгчийг албан тушаалд томилсон билээ. Эдгээр томилогдсон шүүгч, ерөнхий шүүгч нарт өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигийг сонсгож, шүүгчийн үнэмлэхийг нь гардуулах ёслол боллоо. Энэхүү ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Б.Сарантуяа, Ж.Эрдэнэчимэг,  Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар оролцож, шинээр томилогдсон шүүгч, ерөнхий шүүгч нарт шударга ёсыг бэхжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг нэр төртэй хийхийг хүслээ.

Ж.Эрдэнэчимэгийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Б.Сугиржавыг Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Г. Сарантуяаг Сум дундын 22 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Л.Наранбаярыг Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, П.Долгормааг Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн шүүгчээр томилжээ.

Харин Б.Ариунбаярыг Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Б.Баттөрийг Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн шүүгчээр, П.Золзаяаг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр, Н.Болормааг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч, Т. Бямбажавыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр Л.Даваасүрэнг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч, Б.Мөнхтуяаг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус томилсон байна.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж