Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхэн Монгол Улсынхаа түүхийг бичилцэж яваа чухал хүмүүс билээ. Чухамдаа улсын түүх гэдэг цэргийн түүхэн замнал юм гэдэг. Бид түүхийн шаргал хуудсанд мөнхлөн үлдсэн түүхэн үйл явдлуудаас энэ сард тохиосныг нь түүвэрлэн авч, товчоолон хүргэж байна.
Улиран одсон он жилүүдийн ЗУРГААДУГААР САР-ын энэ л өдрүүдэд Нийслэл хүрээн дэх нууц бүлгэмүүд “Монгол Ардын Нам” хэмээх улс төрийн нэгэн байгууллагад нэгдэж, дөрвөн жилийн дараах яг энэ сард нь Монгол Улс Бүгд найрамдах засаглалтай болж, түүнээс арав гаруй жилийн дараа Зөвлөлтийн Улаан армийн мотохуягт тусгай хороо, мотохуягт бригад Монгол Улсын нутагт ирж байрласан байдаг. Зургаадугаар сарын халуун өдрүүдэд бид Хиагтын “Гурван улсын хэлэлцээ”-гээр тусгаар тогтнолоо хүртэл цуцлуулж байсан байх юм.
Мөн өнөөдрөөс 15 жилийн өмнө Монгол Улсын Засгийн газрын 85 дугаар тогтоолоор Цэргийн их сургуулийг Батлан хамгаалахын их сургууль болгон өөрчилж байжээ. Түүнчлэн Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд Энхийг сахиулах ажиллагааны сургалтын цэгүүдийг байгуулан, Зэвсэгт хүчний 150 дугаар анги хичээллэж эхэлсэн манайхан дэлхий дахинд энхийг сахиулах гэгээн үйлсийн бэлтгэлээ хангаж эхэлсэн алхам байлаа. Монголын ардын арми орчин үеийн дуунаас хурдан сөнөөгч, бөмбөгдөгч МИГ-21 онгоцтой болсон нь 1977 оны зургаадугаар сар бол одоогоос яг арван жилийн өмнө “Монгол Улсын цэргийн номлол” батлагджээ.
Та бүхэн цааш нь дэлгэрүүлэн сонирхоно уу.
1936.6.01 Зөвлөлтийн Улаан армийн мотохуягт тусгай хороо, мотохуягт бригад Монгол Улсын нутагт ирж байрлав.
1956.6.01 БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор зарим аймагт агаарын шуудан, тээврийн тогтмол аяллыг нээхээр шийдвэрлэв.
1999.6.02 Монгол Улсын Засгийн газрын 85 дугаар тогтоолоор Цэргийн их сургуулийг Батлан хамгаалахын их сургууль болгон өөрчлөв.
1935.6.03 Монгол, Манжуурын бага хурал Манжуур өртөөнд эхэлжээ.
1953.6.04 МАХН-ын ТХ-ны тогтоолоор Хязгаарын ба Дотоодын цэргийн удирдлага, хилийн отрядууд, хангалт үйлчилгээний анги, байгууллагыг татан буулгав.
1993.6.05 “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль” батлагдав.
2008.6.05 Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн хуралдаанаар БХИС 10 жилийн хугацаатай хоёр дахь удаагаа итгэмжлэгдэв.
1915.6.07 Хиагтын “Гурван улсын хэлэлцээ” болж, Монголын тусгаар тогтнолыг цуцлав.
1924.6.07 МАХН-ын Төв хорооны бүгд хурлаас Монгол Улсад Бүгд найрамдах засаглал тогтоох шийдвэр гаргав.
1990.6.09 БХЯ-ны коллегийн хурлаар МАА-н улс төрийн газрыг анх удаа цомхотгож, 59 хүний орон тоотой байсныг 19 болгов.
1878.6.10 ХХ зууны монгол цэргийн домогт жанжин ардын Хатанбаатар С.Магсаржав мэндэлжээ.
1991.6.11 БНМАУ-ын Цэргийн дотоод албаны дүрэм, цэргийн сахилгын дүрэм, цэргийн хүрээний ба харуулын дүрмүүдийг БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1 дүгээр зарлигаар шинэчлэн баталжээ.
1939.6.12 Монголд байрлаж буй Улаан армийн 57 дугаар Онцгой корпусын командлагчаар дивиз командлан захирагч Г.К.Жуковыг томилжээ.
1965.6.12 Ардын цэргийн Жанжин штаб болгон нэрийг өөрчлөв.
2002.6.13 “Монгол Улсын Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хууль” батлагдав.
2000.6.15 Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд Энхийг сахиулах ажиллагааны сургалтын цэгүүдийг байгуулан, Зэвсэгт хүчний 150 дугаар анги хичээллэж эхлэв.
1921.6.16 Оросын коммунист намын Төв хорооны улс төрийн товчоо цагаантныг устгахын тулд Монголын нутагт Улаан армийн цэргийг оруулах шийдвэр гаргав.
1970.6.19 Цэргийн оёдлын үйлдвэрийн дэргэд туршилт, шинжилгээний лаборатори байгуулав.
2007.6.19 Эрүүл мэндийн сайд, Батлан хамгаалахын сайдын 167/204 тушаалаар Зэвсэгт хүчний клиникийн эмнэлгийн шатлал, үйлчлэх хүрээг өөрчилж, 3 дугаар шатлалын эмнэлэг болов.
1952.6.20 Барилгын инженерийн 2 дугаар тусгай батальоныг Улаанбаатарт байгуулав.
1981.6.21 БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 193 дугаар тогтоолоор Цэргийн ерөнхий дээд сургуулийг Цэргийн нэгдсэн дээд сургууль гэж нэрлэх болов.
1959.6.23 БНМАУ-ын ЦНАХХЭЯ-ыг Ардын цэргийн хэрэг эрхлэх яам, Нийгмийг аюулаас хамгаалах яам болгон, салган байгуулж, АЦХЭЯ-ны сайдаар Ж.Лхагвасүрэн томилогдов.
2006.6.23 Зэвсэгт хүчинд анх удаа “Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч”-ийн албан тушаал бий болж, хошууч генерал С.Баасанхүү томилогдсон.
2010.6.24 Энхийг дэмжих ажиллагааны “Аминд үл хүрэх зэвсэг-2010” Олон улсын сургалт дадлагыг зохион байгуулав.
1920.6.25 Нийслэл хүрээн дэх нууц бүлгэмүүд “Монгол Ардын Нам” хэмээх улс төрийн нэгэн байгууллагад нэгджээ.
1977.6.26 Монголын ардын арми орчин үеийн дуунаас хурдан сөнөөгч, бөмбөгдөгч МИГ-21 онгоцыг хүлээн авсан.
2009.6.26 Монгол Улс болон БНХАУ-ын хамтарсан энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлагыг анх удаа БНХАУ-д “Энхийн элч” нэртэйгээр зохион байгуулав.
1939.6.27 Японы нисэх хүчин Тамсагбулаг, Баянтүмэнийг довтолж, бөмбөгджээ.
2002.6.27 “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” батлагдав.
1978.6.28 БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 228 дугаар зарлигаар БХЯ-ны сайдаар Ж.Авхиа томилогдов.
2007.6.29 Монгол Улсын Засгийн газрын н/89 дүгээр тогтоолоор “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлагдав.
1994.6.30 Ардын хувьсгалт цэргийн шинэ анги, нэгтгэлүүдийг байгуулах тухай Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны 9 тоот тушаал гарав.
1994.6.30 “Монгол Улсын цэргийн номлол” батлагдав.
Эх сурвалж: http://gsmaf.gov.mn