Ахмадууд Хамарын хийдийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Ахмадууд Хамарын хийдийг зорилоо

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын «Итгэлийн бяцхан элч» ахмад настны чийрэгжүүлэх төвийн ахма­дууд Улаанбаатар, Дорноговь, Хамарын хийдийг зорилоо.

Ахмадуудыг аялуулснаар тус төвөөр үйлчлүүлж буй ахмад наст­нуудын нийгмийн идэвхи, оролцоог сэргээх, эх орны бай­галийн үзэсгэлэнт газраар аялан оюун санаагаа тэлэх, хөг­жүүлэх, өөрийгөө хөгжүүлэн бусдаас суралцах боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн аяллын үр дүнд ахмадуудын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл тэмүүллийг хэрэг­жүүлэхэд тэдний оролцоог хангах зорилготой аж.

Аялалд Мөрөн сумын Итгэлийн бяцхан элч төвөөр тогтмол үйлчлүүлдэг 48 ахмад настан, зөвлөгөө өгөх төвийн гурван ажилтан бүхий 51 хүний бүрэлдэхүүнтэй баг зуны эхэн сарын шинийн гурванд Мөрөн хотын Хотгойдын баатар Чингүнжавын талбайгаас аяллаа эхэлсэн бөгөөд Улаанбаатар, Дорноговь, Хамарын хийдээр долоо хоног аялаад ирэх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж