Одоогоор улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хувьд 950 мВт хүчин чадал суурилагдсан. Үүн дээр одоо хийх эх үүсвэрүүдийн өргөтгөл нэмэгдэх бөгөөд үүний нэг нь гуравдугаар дулааны цахилгаан станц. Тодруулбал, ДЦС-3-ын 50 МВт, дулааны 100 Гкал хүчин чадлын өртгөтгөл энэ сарын 16-нд ашиглалтад орох гэж байна. Ингэснээр төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал энэ хэмжээгээр нэмэхээс гадна Багануур дүүргийн орон сууцны хорооллыг дулаанаар хангах боломжтой талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Уг ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын компани ажиллаж буй бөгөөд одоогоор цахилгааны хуваарилах болон дулааны сүлжээний ус халаах байгууламж барих, барилга угсралт, трансформатор суурилуулах ажлыг хийж дуусч байгаа ажээ.
С.УУГАН