
“Мед Макс” компанитай Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар гэрээ байгуулан дэлхийн төвшинд хамгийн сүүлийн үед хэрэгжиж байгаа дэвшилтэд технологиор алсын зайн төвийг тоноглож эхэлжээ.
Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав “Алсын зайн оношилгооны төв алслагдсан аймагт оношилгоо эмчилгээ хийх нь өндөр ач холбогдолтой юм. Алсын зайн оношлогооны төвийг тоног төхөөрөмжөөр бүрэн хангах ажил гурван үе шаттай хэрэгжих бөгөөд эхний ээлжинд аймгийнхаа нийт эмэгтэйчүүдийг умайн хүзүүний өвчлөлүүдийг оношлох оношилгоонд бүрэн хамруулна. Цаашид манай оношлогооны төв бүрэн дүүрэн ажиллаж чадна” гэв.
Б.Мягмарсүрэн