Бие давхар бүсгүйчүүдийн дасгал хийх шалтгаанууд

Хуучирсан мэдээ: 2014.06.12-нд нийтлэгдсэн

Бие давхар бүсгүйчүүдийн дасгал хийх шалтгаанууд

Бяцхан үрээ хүлээж суугаа чамд яг одоо хүн бүхэнд эрхлүүлээдл, хуруугаа ч хөдөлгүй хэвтээд л баймаар санагдаж байгааг мэдэж байна аа. Гэхдээ жирэмсний үедээ дасгал хийх нь чамд болон хүүхдэд чинь маш тустай. Эерэг үр дүн нь 9-хөн сарын турш биш насан туршид хадгалагдах болно.

1. Жин нэмэх нь бага Судалгаагаар жирэмсэн байхдаа дасгал хийгээгүй эмэгтэйчүүд, хийснээсээ 3 кг-аар илүү жинтэй байдаг аж. Тогтмол хөдөлгөөнтэй байвал төрөлтийн дараа илүүдэл жингээ хасах шаардлага гарахгүй. Гэхдээ зөөлөн хөнгөн дасгалууд хийх ёстой гэдгийг анхаараарай.

2. Төрөлт илүү хялбар байх болно. Гэдэсний булчин чанга, зүрхний ажиллагаа хэвийн, уушигны багтаамж сайн байх нь чамайг хүүхдээ зовиур багатай төрүүлэхэд том дэмжлэг болно. Усны аеробик хийж байсан ээжүүд төрөх явцдаа өвдөлт багасгах эмчилгээ хийлгэх нь 58 хувиар бага байдаг.

3. Жирэмсний үеийн чихрийн шижингийн эрсдлийг 27 хувиар бууруулна- Цусан дахь сахарын хэмжээ их байх нь чамайг төрөлтийн дараах 10 жилд II төрлийн чихрийн шижинтэй болох эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн дутуу төрөх, илүүдэл жинтэй хүүхэдтэй болох магадлалыг ч өндөрсгөдөг. Хэрэв чи чихрийн шижинтэй бол, дасгал хийх нь чиний инсулины хэрэгцээ болон эмчилгээнүүдийг хойшлуулахад тусална.

4. Сэтгэл санаа өөдрөг байна. Идэвхтэй хөдөлгөөнтэй ээжүүдэд жирэмсний үеийн сэтгэл санааны хямрал тулгардаггүй.

5. Нуруу өвдөх нь бага. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 2/3 нь нурууны өвчтэй байдаг. Гэхдээ усан дахь дасгал, йог болон хэвтээ байрлалаас нуруугаа дээш тааз руу татах зэрэг дагсалууд нь өвчнийг багасгадаг. Ялангуяа хоёр дох 3 сарын хугацаанд дасгал хийх нь маш сайн нөлөөтэй.

үргэлжлэл: www.emegteichuud.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж