
Мөн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний албаны нэгдсэн сургалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулжээ. Энэ сургалтын онцлог нь Цагдаагийн албан хаагчийн танхимын болон онолын мэдлэгийг практик бодит амьдралд тулгуурласан дадлага сургалттай хослуулан явуулсан явдал юм. Тухайлбал нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед хамгаалалт зохицуулалт хийх, адил чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, зохиомлоор бэлтгэсэн хэргийн газарт үзлэг хийх, орон нутгийн онцлог, зан заншлыг тодорхойлох, бод малын им, тамга, зүсийг нэрлэх, шүдлэх зэргийг дадлага сургалтыг хослуулсан аж. Энэ сургалтанд Монгол улсын алдарт уяач Ж.Баянжаргал, аймгийн алдарт уяач Б.Биндэръяа нарыг урьж оролцуулсан нь цагдаагийн алба хаагчдад дадлага, туршлага хуримтлуулахад илүү дөхөм болжээ.