Дэлхий ван одой гариг

Хуучирсан мэдээ: 2014.06.12-нд нийтлэгдсэн

Дэлхий ван одой гариг

Тунгалаг дурангийн дэлгүүр

Дэлхий ван гариг нь манай нарны аймгийн хамгийн алслагдсаг гариг гэж үздэг. Хэмжээний хувьд аваад үзвэл манай нарны аймгийн хамгийн жижиг гариг болж таарч байгаа юм. Дэлхий ван одой гаригийг Койперийн бүсийн хамгийн том гариг хэмээн үздэг. Гэхдээ энэ нь хараахан батлагдаагүй байна. Дэлхий ван одой гариг манай сарнаас хэмжээний хувьд 3 дахин, массын хувьд 5 дахин бага ажээ. Дэлхий ван одой гариг нь чулуурхаг гадаргатай бөгөөд хэт хүйтэн учраас мөсөөр хучигдсан байдаг. Дэлхий ван одой гаригийн орбит нь Наранд нэг ойртож нэг холдож байдаг. хэдийгээр Дэлхий ван одой гаригийн үндсэн байрлал нь Тэнгэрийн ван гаригийн цаана байрлах боловч зарим тохиолдолд наана нь гарч ирдэг байна. Дэлхий ван одой гариг наранд хамгийн ойрхондоо 4,4 тэрбум км, хамгийн холдоо 7,4 тэрбум км алслагддаг байна.

Одоогийн байдлаар бидэнд мэдэгдэж байгаагаар Дэлхий ван одой гариг нь 1 дагуултай бөгөөд түүнийг нь Харон гэж нэрлэдэг. Хароноос гадна Дэлхий ван гариг Никта, Гидра, Кербер, Стикс гэх 4 дагуултай ажээ. Эдгээр 4 дагуулуудыг 2005-2011 оны хооронд нээсэн.
1930 онд Дэлхий ван одой гаригийг анх нээсэн бөгөөд тэр цагаас хойш манай нарны аймгийн 9-дэх гариг гэж тооцогдож байв. Гэхдээ 20-р зууны сүүлчээр манай нарны аймагт өшөө олон тооны тэнгэрийн эрхэсүүдийг хүнтөрөлхтөн нээж, тэдгээрийн дотор Квавар, Седна, гэх гаригууд байгааг олж мэдсэн. Ялангуяа Эдина гариг нь Дэлхий вангаас 27%-иар том ажээ. Зарим судлаачид Дэлхий ван одой гаригийг гаригийн тоонд оруулдаггүй, манай нарны аймгийн захад орших хaрaaхaн нээгдээгүй байгаа аварга гаригийн дагуул нь гэж үздэг байна.

"Плутон» гэдэг нэрийг Италийн Венец хотын дунд сургуулийн сурагч 11 настай Берни хэмээх охин анх өгчээ. Плутон гэдэг нь эртний Ромын газар доорхи харанхуй ертөнцийн догшин бурханы нэр юм. Яагаад ч юм энэхүү догшин, харанхуй ертөнцийн бурханы нэр манай нарны аймгийн алслагдсан, хүйтэн, нууцлаг, бага судлагдсан гаригт их нийцсэн нэр гэж тухайн үед үзсэн бололтой.

Дорнын буюу Хятад, Япон, Солонгос, Вьетнам хэлэнд Дэлхий ван гаригийг (冥王星) 矮行星буюу “газар доорхи ертөнцийн хааны од” гэж нэрлэдэг. Оросууд Дэлхий ван гаригийг “Плутон” хэмээн нэрлэдэг. Энэтхэгчүүд “Яма” гэх ба энэ нь Буддын шашны тамын хаалгыг манадаг манаач бурханы нэр ажээ.

Дэлхий ван одой гариг 247,6 жилд нарыг нэг бүтэн тойрдог. Дэлхий ван одой гариг нарын 2 удаа тойрч байхад Далай ван гариг энэ хугацаанд нь нарыг 3 тойрдог ажээ.

Судлаачдын үзэж байгаагаар Дэлхий ван гаригийн гадаргын 50% нь чулуулгаас, үлдсэн 50% нь метан, азотын хатуу мөсөн хэлбэрээс тогтдог байна.

Дэлхий ван одой гариг нь манай нарны аймгийн хамгийн бага судлагдсан объект юм. Зарим судлаачид Дэлхийн ван одой гаригийн масс Ангараг гаригийнхтай тэнцүү гэж үздэг. Зарим нь Дэлхийгээс хэдэн арад харин бага масстай гэж үздэг байна. Тус гаригийн алслалт, хэмжээ нь жижиг, дээрээс тус гариг руу нисэх боломжтой аппарат цөөхөн байгаа нь судалгааны ажлын томоохон бэрхшээлүүд юм.

Дэлхий ван одой гариг нь манай нарны аймгийн аварга гаригуудын заримынх нь дагуулуудаас ч хэмжээгээрээ, массаараа ч тэр бага. Ганимед, Титан, Каллисто, Ио, Сар, Тритон, Европа гэсэн дагуулуудаас ч илүү жижиг ажээ.

Дэлхий ван одой гаригийн 5 дагуулууд нь гаригтайгаа их ойрхон байрладаг. Хамгийн том дагуул болох Харон нь Дэлхий ван одой гаригаас массын хувьд 8 дахин бага, Хароны радиус нь 585-625км бололтой.

Эх Сурвалж: Джил Бэйли, Тони Седдон. "Астрономия".
Орос хэлнээс орчуулсан: Б. Батмөнх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж