
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Скайтелийн хамт олон ойрын үед ямар сонинтой байна.
-Баярлалаа, танд болон нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Манай байгууллага энэ жил нийт хэрэглэгчиддээ зориулан олон тооны шинэ үйлчилгээг зах зээлд гаргах зорилттой ажиллаж байна. Үүний нэг нь OPEN дараа төлбөрт шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байна. OPEN үйлчилгээ нь үүрэн холбооны зах зээл болон хэрэглээнд шинэчлэлт, өөрчлөлтийг авчрах нь дамжиггүй.
-Шинэ үйлчилгээнийхээ талаар манай уншигчдад танилцуулаач?
-Мэдээж OPEN нэрээсээ ойлгомжтой, манай үйлчилгээ хүн бүрт нээлттэй байх болно. Хамгийн гол онцлогийн хувьд хэрэглэгч та манай байгууллагаас санал болгож байгаа үйлчилгээг биш харин хэрэглэгч та өөрийн хэрэглээний онцлогт тохирсон үйлчилгээг бүтээх боломжтой. Өөрөөр хэлбэл хэрэглэгч та их ярьдаг уу? эсвэл мессэж хэрэглэж, гар утаснаасаа интернэтэд холбогддог уу? Их ярьдаг бол илүү их ярианы хэрэглээг дээр нь мессэж бичиж, хаана ч явсан интернэтэд холбогдох шаардлага гардаг бол мессэж болон дата багцаас өөрийн хэрэглээнд тохируулан сонгох боломжтой. Үүрэн холбооны хэрэглээний онцлогоо харгалзан өөрийн багцыг өөрсдөө бүтээх нь хэрэглэгчдэд ашигтай бас сонирхолтой байх болно гэдэгт итгэлтэй байна.
-Шинэ үйлчилгээг яагаад зах зээлд гаргах болов?
-2 үндсэн шаардлага байсан. Хамгийн эхнийх нь мэдээж хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлага. Хэрэглэгчид хамгийн дэвшилтэд технологи, найдвартай үйлчилгээнээс гадна өөртөө, өөрийн амьдралын хэв маягт тохирсон хэрэглээг хүсэж байна. Өөрөөр хэлбэл бид компьютер худалдаж авахын тулд үйлдлийн систем, багтаамж, хурд, дэлгэцийн хэмжээ зэргийг нь өөрийнхөө хэрэглээнд тохируулдаг бол харилцаа холбооны хэрэглээ ч мөн ийм байх боломжтой. Хоёрдугаарт, үүрэн холбооны үнэ тариф буурч, сүлжээний мэдээлэл дамжуулах хурд нэмэгдэн, шинэ шинэ үйлдлийн систем, олон төрлийн аппликейшн бүхий гар утас худалдаанд гарахын хэрээр гар утас зөвхөн дуудлага хийх хэрэгсэл биш болж байна. Зах зээлийн энэхүү өөрчлөлт, хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн гаргасан шинэ үйлчилгээ маань OPEN үйлчилгээ юм.
-Скайтелийн дараа төлбөрт одоогийн хэрэглэгчдийн хувьд дугаараа хадгалан шилжих боломжтой эсэх мөн шинэ хэрэглэгчдэд үзүүлэх хөнгөлөлт урамшууллын талаар танилцуулна уу?
-Скайтелийн дараа төлбөрт бүх хэрэглэгчид өөрийн дугаараа хадгалан шилжих бүрэн боломжтой. Манай салбар төвүүдэд хүрэлцэн ирээд өөрийн хэрэглээнд тохирсон багцыг үүсгэхэд л хангалттай. Ямар нэг нэмэлт төлбөр төлөхгүй. Бид OPEN үйлчилгээний хэрэглэгчдэдээ төрсөн өдрийн бэлэг, удаан хугацааны урамшуулал, хугацаандаа төлбөрөө төлсний хөнгөлөлт, өндөр хэрэглээний урамшуулал гэх мэт олон төрлийн хөнгөлөлт, урамшууллыг санал болгож байгаа. Хамгийн боломжит үнэ тарифыг хэрэглэгчдэдээ санал болгож байгааг мөн заавал дурьдах хэрэгтэй байх. Мөн 5-р сарыг дуустал шинэ хэрэглэгчдэдээ шинэ дугаарын холболтын хураамжийг 50%, эхний 3 сарын суурь хураамжийг 30%-ийн хөнгөлөн бэлэг барьж байна. OPEN үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.open.skytel.mn цахим хуудас болон Скайтелийн салбар төвүүдээс мөн манай хэрэглэгчид 1510 дараа төлбөрт үйлчилгээний лавлахад холбогдон авах боломжтой.
-Open үйлчилгээний бас нэгэн давуу тал нь хэрэглээгээ мэссежээр хянадаг гэж дуулсан. Хэрэглээгээ хэрхэн яаж хянадаг юм бэ?
-OPEN үйлчилгээний хэрэглэгч бүр өөрийн хүссэн хэрэглээний мэдээллийг 1510 гэсэн дугаарт нэмэлт үнэ төлбөргүйгээр мэссежүүдийг илгээснээр авах боломтой. Жишээлбэл: MIN гэсэн мэссежийг 1510 дугаарт илгээснээр тухайн сард хэдэн минутын яриа хийсэн болон хамгийн сүүлд хийсэн дуудлагыг талаарх мэдээллийг авах боломжтой. Мөн бусад хэрэгцээт мэссеж, дата хэрэглээ, төлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг ч мөн адил мэссежээр хүлээн авах боломжтой гэсэн үг.
-Яриагаа энэ хүрээд өндөрлөе. Манай уншигчдад шинэ үйлчилгээнийхээ талаар танилцуулсанд баярлалаа.
-Бид хэрэглэгчиддээ хамгийн дэвшилтэд технологи, найдвартай үйлчилгээг мөн дээр нь зөвхөн өөртөө тохирсон үйлчилгээг бүтээх эрх чөлөөг олгож байна. Та бүхэнд OPEN үйлчилгээ үргэлж нээлттэй байх болно гэдгийг танай сониноор дамжуулан хэрэглэгчиддээ дуулгахад таатай байна.