Афганистанд 77 талибыг устгажээ

Хуучирсан мэдээ: 2014.06.12-нд нийтлэгдсэн

Афганистанд 77 талибыг устгажээ

Фото: ИТАР-ТАСС/ЕРА/JALIL REZAYEE

 

Афганистаны өмнөд нутгийн Урузган мужид террорын эсрэг ажиллагаа явуулан "Талибан" хөдөлгөөний 77 дайчинг ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат эхлэхийн өмнө устгажээ. Өргөн  цар хүрээтэй “цэвэрлэгээг” үргэлжлүүлэн явуулах гэнэ.

 

Тусгай ажиллагаанд Дотоод яамны ажилтнууд, арми ба тус орны үндэсний аюулгүй байдлын газрын албан хаагчид оролцож байна. Аюулгүйн албаныхан  хэд хэдэн хорлон сүйтгэх ажиллагааг таслан зогсоож, талибуудын зэвсгийн агуулахыг эзлэн авчээ. Энэ үеэр таван афган цэрэг амиа алдсан байв.

 

Зургадугаар сарын 14-нд  болох ерөнхийлөгчийн сонгуулийн  хоёрдугаар шатны санал хураалтын өмнө  өдөр бүр талибаны эсрэг  ажиллагааг явуулж байна. Зуны довтолгооноо тавдугаар сарын 12-нд эхлүүлсэн "Талибан"  эрх баригчдад үзүүлэх эсэргүүцлээ чангатгаж байна. Өнгөрсөн баасан гаригт тэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Абдулла Абдуллагийн машины цувааг дэлбэлбэлсэн байв. Тэр үеэр  дөрвөн хүн амь үрэгдэж, 16 нь шархадсан байлаа.  Мөн цэрэг, иргэний байгууллагуудад талибууд цуврал халдлага хийсний улмаас хорь гаруй хүн амиа алджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж