Кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Academy awards Mongolia 2014” наадам маргааш буюу зургадугаар сарын 13-нд “Монгол шилтгээн”-д 19.00 цагт болох гэж буй.
Энэ жилийн кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Academy awards Mongolia 2014” наадамд 2013-2014 оны зургадугаар сарын 8-ны хооронд нээлтээ хийсэн шинэ уран бүтээлүүд өрсөлдөх бөгөөд одоогийн байдлаар өрсөлдөх бүтээлүүдийн бүртгэл дуусч, урьдчилсан үзлэгт ороод байгаа ажээ.
Монголын үндэсний кино урлагийн академ нь 2008 онд байгуулагдсан бөгөөд шинэ дэлгэцийн уран бүтээлүүдийг уг наадмаар дамжуулан олонд түгээх, сурталчилах, уран сайхны, баримтат, богино хэмжээний киног кино архивт бүртгэж шилдэг уран бүтээлчдийг тодруулах алдаршуулах зорилготой юм. “Academy awards Mongolia 2014” нь дараах 18 номинацид кино урлагийн шилдэгүүдийг тодруулна.
- Шилдэг кино
- Шилдэг эрэгтэй дүр
- Шилдэг туслах эрэгтэй дүр
- Шилдэг эмэгтэй дүр
- Шилдэг туслэх эмэгтэй дүр
- Шилдэг найруулагч
- Шилдэг зураглаач
- Шилдэг зураач
- Шилдэг хөгжим
- Шилдэг дуу
- Шилдэг монтаж
- Шилдэг дууны найруулагч
- Шилдэг зохиол
- Шилдэг дүрсний эффект
- Шилдэг нүүр будалт
- Шилдэг баримтат кино
- Шилдэг хөрөнгө оруулагч
- Шилдэг богино хэмжээний кино
Э.ТЭКҮ