Нэг сая төгрөгийн эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Нэг сая төгрөгийн эзэд тодорлоо

Монголын хамгийн анхны залуусын брэнд d20 9 жилийн туршид хэрэглэгч залуусыхаа дунд маш олон сонирхолтой уралдаант 3 vs 3 сагсан бөмбөгийн тэмцээн, live different амьд хөгжмийн шоу гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулж байснаас өнгөрөгч 4 сард 9 насныхаа төрсөн өдрийг хэрэглэгч залуустайгаа шинэ содон гэнтийн бэлгүүдээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлсэн. Тэд төрсөн өдрийхөө хүрээнд Монголдоо анх удаа  дуулах дуртай эгэл жирийн  хэрэглэгч залуусынхаа дунд Камертон хамтлагийн төрсөн өдрийн дууг клипжүүлэхээр “Бид дуулая” нэртэй дуу бичлэгийн уралдаан зарласан. Энэхүү уралдааны хүрээнд маш олон залуус өөрийн дуугаа дүрс бичлэгийн хамтаар www.facebook.com/d20page хаягт илгээснээс :

2011-05-06-ны 23:45минутын байдлаар
1-рт Охидын хамтлаг 936 like
2-рт Pink Lynx хамтлаг 822 like
3-рт Хамтлаг хамтлаг 442 like
4-рт Дооноо, Ганзаяа, Алтан-Од гурав – 204 like

гэсэн явцтай байсан бөгөөд эцсийн дүнгээр залуусынхаа дунд хамгийн их санал авсан буюу 913 хүний саналаар охидын G-Five хамтлаг шалгарчээ. Өнөөдөр 5 сарын 9-ны өдөр буюу ялалтын баяраар Ялагч охид маань шагналаа гардан авлаа. Шагналыг Скайтел компаний ОНХХ-менежер С.Энхчимэг болон дуучин Д.Болд гардуулан өглөө. Дашрамд дуулгахад тэмцээн маш өрсөлдөөнтэй явагдсан бөгөөд тэмцээнд оролцсон залуустаа баярлаж талархсанаа илэрхийлье. Үргэлж бидэнтэй хамт байж биднийг дэмжин үйлчлүүлдэг хэрэглэгч залуустаа баярлалаа.

Тэмцээнд ирүүлсэн бүтээлүүдийг  www.facebook.com/d20page -ээс сонирхоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж