
Та нэг удаа банкин дээр очиж гэрээ байгуулахад дээр дурьдсан асуудлуудыг толгойноосоо аваад хаячихаж болно. Бүр тодорхой хэлбэл бидний эртнээс үйлчлүүлж заншсан Хадгаламж банк та бидний энэ асуудлыг хялбарчлах Биллингийн үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
Та ажил ихтэй банк орох цаг заваар муу бол банк таны өмнөөс төлбөрүүдийг чинь төлж төлбөр тооцоог тань хийж үйлчилдэг болж. Үүнд нь орон сууцны мөнгө, цахилгааны төлбөрөөс аваад утас, телефон, СӨХ, бүр интернэтийн төлбөр хүртэл орх юм байна. Ингэхдээ та банктай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу банк таны данснаас төлбөрүүдийг хийнэ гэсэн үг. Таны төлбөрийг төлсөн даруй таны и-майл хаяг, эсвэл гар утас руу мессеж явуулна. Ямар нэгэн төлбөр хураамж авахгүй, 100% ашигтай санал юм.
Үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд Та иргэний үнэмлэхтэйгээ Хадгаламж банкны дуры салбар дээр ирж гэрээ байгуулахад хангалттай юм байна. Хэрэв та харилцах болон картын (цалингийн, тэтгэврийн, энгийн гэх мэт) данстай бол түүнээсээ төлбөрөө төлүүлэхээр, дансгүй бол банк данс нээж /хүсвэл карт үнэгүй олгоно/ гэрээ байгуулна.
Ингэсэн байхад таны төлбөрийг банк нэхэмлэх ирсний дагуу данснаас автоматаар төлөх юм байна. Харин танд и-мэйл хаяг эсвэл гар утсанд тань мессежээр мэдээллийг нь өгөх учир та төлбөрөө хянах бүрэн боломжтой юм.
ТА ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 1881 ДУГААРЫН УТСАНД ХОЛБОГДОЖ АВАХ БОЛОМЖТОЙ.