Адуугаа шүтэн дээдэлж хийморьт нь дэрвэж явдаг Хишиг-Өндөрчүүд "Баянхангай" уулаа тахилаа. Хүлэг морины хийморь оршдог хэмээгддэг Баянхангайн тахилгад нутгийн адуучид, уяачид уургаа залж, саамаар цацал өргөн сүргийн манлай адуугаа даатгадаг уламжлалтай. Энэ ёслолын дараа соёолон насны 22 хурдан хүлэг уралдан Гурванбулаг сумын уяач Н.Жамцын хээр түрүүлэн, Хишиг-Өндөр сумын уяач Г.Алтангадасын халиун аман хүзүүдэж, Хишиг-Өндөр сумын харьяат аймгийн Алдарт уяач О.Батжаргалын хонгор халзан айргийн гурав, Хишиг-Өндөр сумын уяач Дугаржавын хар халзан айргийн дөрөв, Могод сумын уяач Ц.Амарсайханы хүрэн айргийн тавд тус тус хурдаллаа.
Б.УУГАНБАЯР
Эх сурвалж: www.todmagnai.mn