
УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн санаачлагаар Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Тарагт суманд нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллаж, иргэдэд үзлэг оношлогоо хийж байгаа аж. Тэд зүрх судас, мэдрэл, шүд, эмэгтэйчүүд, дотор гэсэн төрлүүдээр үзлэг хийж, зөвлөгөө өгч байгаагийн зэрэгцээ эмчилгээ ч хийж буй юм байна. Эмч нарын баг үзлэг оношлогоогоо энэ сарын 9-нд Хархорин сумаас эхэлсэн бөгөөд 18-нд Тарагт суманд ажилласнаар дуусах гэнэ.
Хөдөөгийн иргэд нарийн мэргэжлийн эмчийн туслалцаа авахын тулд тэр бүр хот суурин газрыг зорьж чаддаггүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, УИХ-ын дэд дарга Г.Батхүү долоон жилийн өмнөөс санаачлан нарийн мэргэжлийн эмч нарыг сумдад ажиллуулах болсон юм байна.
Г.Дарь