Улаанбаатарт 22 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2014.06.12-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 22 хэм дулаан байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруун болон говийн нутгаар өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 13-18 градус, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, говийн бус нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр.Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө0-5 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, Туул голын сав газраар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж