Гаалийн ерөнхий газрын дарга “1111 төв”-д ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

Гаалийн ерөнхий газрын дарга “1111 төв”-д ажиллалаа

Гаалийн ерөнхий газар болон Боомтын нэгдсэн захиргааны дарга нар “1111 төв”-д ажиллалаа.

Хилийн боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах, байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, ерөнхий зохицуулалтаар хангах үүрэг бүхий Боомтын нэгдсэн захиргааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулснаас хойш хоёр сар болж байна. Монгол улс  42 хилийн боомттой бөгөөд гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэргийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, боомтоор нэвтэрч буй иргэдэд дэлхийн түвшинд хүрэхүйц  үйлчилгээг үзүүлж, цаашдаа эдийн засгийн чөлөөт бүс болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана гэж тус захиргааны дарга Л.Гүндалай хэллээ.

Гадаадад амьдарч буй иргэд гэрийнхэндээ шуудангаар илгээмж илгээхэд гаалийн татвараас хөнгөлөх асуудлыг хуулийн төсөл боловсруулж ирэх намрын чуулганаар УИХ-д оруулахаар бэлдэж байна.

Гаалийн байгууллага нь улсын хилээр орж гарч байгаа ачаа бараанд гаалийн хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт тавьдаг.

Гаалийн хуулиуд шинэчлэгдэж байна. Энэхүү шинэчлэлийн үзэл баримтлал нь дэлхийн гаалийн байгууллагын бусад конвенц, үзэл санаа, “21 дүгээр зууны гааль” гэх  олон улсын хуультай нийцэж гарч байна. Уг хуулиар хууль ёсны худалдааг дэмжихээс илүү хөнгөвчлөх, аль болох биет үзлэгээс ангид цахимжуулсан, эрсдлийн удирдлагын гол хэрэгсэл болсон рентген аппарат, эрэлч нохойн үзлэгийг хөгжүүлэх замаар  шуурхай, аюулгүй үйл ажиллагаа явуулахад анхаарч  байна. Бид “Төрийн итгэлийг иргэддээ өгнө. Итгэл эвдсэн бол өндөр хариуцлага хүлээх ёстой” гэдэг зарчмаар ажиллаж байна гэж ГЕГ-ын дарга хэллээ. Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, Боомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай нарыг Засгийн газрын “1111 төв”-д ажиллах үеэр 2500 иргэн холбогдон сонирхсон асуултандаа хариулт авлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж