Металлын үнэ буурч, унци мөнгөний ханш өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Металлын үнэ буурч, унци мөнгөний ханш өсчээ

Мөнгө хамгийн тогтворгүй түүхий эд болоод байна. Металлын биржийн сүүлийн  үеийн ханшаас харахад мөнгөний үнэ  24 цагийн дотор 17 хувиар буурчээ. Харин үнэт металлын үнэ 35 хувиар буурч сүүлийн хоёр долоо хоногт рекорд тогтоолоо.
АНУ-д лайт маркийн нефтийн үнэ өнгөрсөн лхагва гаригт таван хувиар буурсны дараа бага зэрэг сэргэж 4.5 хувьтай байна. Зах зээлийн тогтворгүй байдал АНУ, болон Европын эдийн засагт тулгараад буй таагүй нөхцөл байдалтай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Түүхий эдийн үнийн тогтворгүй байдал брокеруудыг гайхашруулж байгаа юм. Үйлдвэрлэлийн гол түүхий эд болгон ашигладаг мөнгөний ханш өнгөрсөн жил ч мөн бусад түүхий эдээс давамгай байсан ажээ.
Үйлдвэрлэлийн металл  болох зэс, хөнгөн цагаан, тугалганы зах зээлийн ханш өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар 2-3 хувиар буураад байна.
АНУ-ын шатахуун нийлүүлэгч “Exxon”, “Rex Tillerson” зэрэг компаниуд Сенатын сангийн зөвлөлд  үйлдвэрлэлийн үнээс хамааран газрын тосны үнэ 60-70 ам.доллар байдаг  гэж мэдэгдсэн байна. Вашингтонд Сенатын 17 гишүүн шатахуун нийлүүлэгчид үнийг хөөрөгдөхөөс сэргийлэх арга хэмжээ авахыг Засгийн газраас шаарджээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж