“E3” үзэсгэлэн Лос-Анжелост эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

“E3” үзэсгэлэн Лос-Анжелост эхэллээ

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Е3-2014 үзэсгэлэн өчигдөр АНУ-ын Лос-Анжелос хотноо эхэллээ. Видео тоглоом хөгжүүлэгч 200 гаруй компани өөрсдийн шилдгийн шилдэг бүтээлийг танилцуулахаар энд оролцож байна.

Өнгөрсөн жилийн Е3 үзэсгэлэн тэр чигээрээ Playstation 4, Xbox-One консолуудын тухай байсан.

ЕСА буюу Entertainment software холбооноос зохион байгуулж байгаа Е3 үзэсгэлэн энэ жил Лос Анжелосын хурлын төвд 20 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Зургадугаар сарын 10-12-ны хооронд зохиогдож байгаа албан ёсны хамгийн том цахим ертөнцийн үзэсгэлэн яармаг 2007 онд л ганц удаа Калифорнийн Санта Моникад зохиогдож байжээ.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж