Д.Эрдэнэбилэг дэлхийн дэд аваргатай хайнцжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг дэлхийн дэд аваргатай хайнцжээ

100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төдийгүй Ази тивийг төлөөлөн оролцож буй их мастер Д.Эрдэнэбилэг өчигдөр тав дахь өрөгтөө дэлхийн дэд аварга Вадим Вирныйтэй тоглож, тэнцжээ. Тэрбээр Европын аварга, дэлхийн дэд аварга, багийн дэлхийн аваргын хошой алтан медальт, Германы даамчин Вирныйтэй хараар тоглож, хайнцсан байна. Ингэснээр таван өргийн дараах байдлаар хоёр хожиж, гурав тэнцсэнээр нийт 7.0 оноотой тэмцээнийг тэргүүлж байна. Түүний адил ОХУ-ын Александр Георгиев, Голландын Роел Бумстра нар ижил 7.0 оноотой тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байгаа юм.

Д.Эрдэнэбилэг өнөөдөр ОХУ-ын их мастер Александр Гетманскийтай цагаанаар тоглоно.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж