-НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Наванетхем Пиллэй Украины эрх баригчдад хандан хүний эрхийг хамгаалах бүх талын шинэчлэл явуулахыг уриалсан байна.
Фото: ИТАР-ТАСС/Дмитрий Рогулин
-Өөрийгөө тунхагласан Луганск ард улсын өөрийгөө хамгаалах хүчний цэргийнхэн Луганск хотын олон улсын нисэх буудлын нутаг дэвсгэрт байрлаж байсан Украины үндэсний гвардийн ангийг бүслэн хаасан тухай мэдээлж байна. Одоо талуудын хооронд яриа хэлцэл явагдаж байгаа гэнэ. Харин Украины засгийн төлөөлөгч ийм зүйл болоогүй гэжээ.
-Украины ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр Порошенкогийн “5 суваг” телевизийн хөтөлбөрийн албыг толгойлж байсан Святослав Цеголко томилогдлоо.
-Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Борис Ложкиныг томилсон зарлигт Порошенко гарын үсгээ зурав.
-Славянск хотын ард түмний мэр Вячеслав Пономаревыг албан тушаалаас нь буулган баривчилжээ.
-Севастополиас Одессад шилжүүлсэн Нахимовын нэрэмжит Украины Тэнгисийн цэргийн хүчний академийг татан буулгаад оронд нь Одессийн Үндэсний тэнгисийн цэргийн академийн дэргэд факультет болгон зохион байгуулжээ.
-Киев хотын улсын засаг захиргааны тэргүүн бүрэн эрхээсээ татгалзан огцрох өрөгдлөө Петр Порошенкод өргөн барьжээ.
-АНУ нь Пуужингийн довтолгооноос хамгаалах баазыг Украины нутаг дэвсгэрт байгуулахгүй гэж Төрийн нарийн бичгийн даргын Европ ба Евроазийн асуудлыг хариуцсан зөвлөх Виктория Нуланд мэдэгдлээ.
-Оростой хэл амаа ололцохоос өөр зам Украинд байхгүй гэж ерөнхийлөгч Петр Порошенко “Тайм” сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Түүний ярилцлага сэтгүүлийн цахим хувилбарт тавигджээ.
-Донецкийн нисэх буудал,Metro супермаркетийн район өнөөг хүртэл аюулын бүс хэвээр байна гэж хотын мэрАлександр Лукьянченко мэдэгдэв.
-Славянск хотыг Украины хүчнийхэн 9-ны орой их буугаар буудах үеэр орон сууцны дөрвөн байшин их бууны галд нэрвэгджээ. “Хохирол байгаа” гэж сайн дурынхны төлөөлөгч мэдэгдлээ.
-Украины 70 гаруй иргэд автобусаар Воронеж мужид дүрвэн очжээ. Оросын Төрийн дум Засгийн газартаа хандан Украины дүрвэгсдийн байх хугацааг 90 хоног сунгах хүсэлт тавьжээ.
-Луганск ард улсын тэргүүн Валерий Болотов мэдэгдэхдээ, хөлсний цэргийнхний дунд Баруун Европ, Европын холбооны орнуудын хүмүүс мөн Америкийн байлдааны анги хүртэл байгаа гэлээ.
Фото AP Photo/ Efrem Lukatsky
"Одоо Украинд Баруунаас дайны ажиллагааг дэмжихийн тулд ихээхэн хөрөнгө оруулж байна. Зэр зэвсэг ч нийлүүлж байна. Хүмүүсийн урсгал ч байгаа” гэж Болотов хэлэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР