Шалгарсан бүтээл бүрт 1 сая төгрөг олгоно

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Шалгарсан бүтээл бүрт 1 сая төгрөг олгоно

Дэлхийн Хавдартай тэмцэх холбооноос 2011 оныг “Бид хамтдаа хүчтэй” уриан дор хорт хавдартай тэмцэх олон арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.  Дэлхийн аяны агуулга, зорилтын хүрээнд  Монгол орны хэмжээнд Хавдар судлалын үндэсний Төв, ХААН банк, МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян-2011”-ийг хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд ХААН банк, эрүүл мэндийн сэтгүүлзүйн “Оюуны дархлаа” ТББ-аас хамтран нийт сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэлийн уралдаан зарлажээ. Уралдааныг энэ сарын 1-нээс ирэх зургадугаар сарын 25-нд хүртэл зарласан юм байна. Зорилго нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод буй хорт хавдартай тэмцэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх, эрсдэлт  зан үйлээс сэргийлэх талаар  хүн амын мэдлэгийг дээшлүүлэх болон, “Хавдрын эсрэг үндэсний аян-2011”-ийн үйл явц, ач холбогдолын талаар олон нийтэд ойлголт мэдлэг өгөхөд оршиж байгаа аж.
Уралдаанд оролцогчид нь дээрх сэдвийн хүрээнд нийтлэл, ярилцлага, сурвалжлага гэх мэт сэтгүүл  зүйн бүхий л төрөл зүйлээр бичиж болно.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг аян хамтран зохион байгуулж буй байгууллагууд болон сэтгүүлчдийн  төлөөлөл  орсон комисс шүүж, шалгарсан шилдэг таван бүтээл тус бүрийг нэг сая төгрөгөөр урамшуулах юм байна.  

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж