Балотелли ДАШТ-ий дараа гэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

Балотелли ДАШТ-ий дараа гэрлэнэ

Италийн шигшээ баг болон “АС Милан” багийн “дэггүй” довтлогч Марио Балотелли 2014 оны ДАШТ-ий дараа гэрлэнэ гэдгээ твиттер хуудаснаа бичжээ. Балотелли “Тэр надтай гэрлэхийг зөвшөөрсөн” хэмээн бичжээ.

Өдгөө 23 настай Марио Балотелли 2013 оноос хойш Фанни Негуша бүсгүй гэдэг бүсгүйтэй үерхэх болсон юм. Балотелли одоогоор Италийн шигшээ багийн хамт Бразиль улсад бэлтгэл сургуулилтаа хийж байна. Балотелли саяхан мөн твиттер хуудсандаа “Итали дэлхийн аварга болж, би домог болно” гэж бичсэн хөлбөмбөгийн ертөнцөд шуугиан тариад амжсан юм.

Б.БИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж