“Алтан хальс” холбооноос 2013 онд амжилттай зохион байгуулсан “Монголын андерграунд” кино уралдаан энэ жил нэрээ өөрчлөн, олон улсын шинж чанартай “Алтан хальс” олон улсын андерграунд кино наадам болон зохиогдох гэж буй. Уг кино наадам нь энэ жил олон улсын шилдэг авангард кинонуудыг урилгаар албан ёсны эрхтэйгээр Монголын үзэгчдэд толилуулах, алтан хальс холбооны уран бүтээлчдийн болон бусад богино хэмжээний бүтээлийг толилуулах, алтан хальс холбооны уран бүтээлчдийн болон бусад богино хэмжээний бүтээлийг толилуулах гэсэн гурван хэсгээс бүрдэх аж.
Уг наадмын уралдаант хэсэг өрсөлдөх уран бүтээлчид 18 нас хүрсэн Монгол улсын иргэн бол хэн ч бүтээлээрээ өрсөлдөх боломжтой бөгөөд хувиараа болон хамт олноороо оролцох бүрэн боломжтой юм байна. “Алтан хальс” наадамд оролцож буй уран бүтээлчид сэдвийн хувьд хязгаарлагдахгүйн дээр шинийг эрэлхийлсэн содон хийцтэй, өвөрмөц мэдээж урьд нь гаргаагүй санааг гаргасан байх бөгөөд 20 минутаас хэтрэхгүй, өөр кино наадамд оролцоогүй бүтээл байх хэрэгтэй ажээ. Харин бүтээлийн форматын хувьд видео бичсэн төхөөрөмжөөс үл хамааран эцсийн видео файлын формат AVI, MPEG,MP4(H,264),MOV зэрэг байх гэнэ. Кино наадамд оролцох бүтээлүүд нь гурван төрөлд өрсөлдөх бөгөөд Анимаци, видео клип, хүүрнэлт бус зэрэг гурван төрөлд өрсөлдөнө. Нэг бүтээл нэг номинацийн эзнээр тодрох бөгөөд шилдэгийн шилдэг бүтээл Алтан хальс гранпри шагналын эзэн болох аж.
Э.ТЭКҮ