Шинжлэх ухааны академи, Монгол үндэсний ардчилсан нам хамтран “Үндэсний үзэл-Үндэстэн улсын хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг “Улаанбаатар” зочид буудлын “Хөх асар” танхимд болж байна. Хэлэлцүүлгийг нээж Монгол үндэсний ардчилсан намын дарга М.Энхсайхан үг хэлж “Иргэншил ба үндэстэн, төр улс” илтгэлээ танилцуулсан байна. Мөн дараагаар нь “Монгол иргэншил, монгол улсын хөгжлийн хандлага”, “Үндэсний үзлийн мөн чанарын асуудалд”, зэрэг илтгэл хэлэлцэгдэх юм. Энэ удаагийн арга хэмжээнд ШУА, МҮАН, МУИС зэрэг байгууллагаас холбогдох эрдэмтэн, судлаачид оролцож байна.
Б.ХАНД