“Хуваарьгүй нислэг” “Азийн загварлаг кино”-гаар шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

“Хуваарьгүй нислэг” “Азийн загварлаг кино”-гаар шалгарчээ

БНХАУ-ын Дайлан хотод өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд болсон  “Fashion Asia Awards 2011” наадамд “Хуваарьгүй нислэг” уран сайхны кино өрсөлдөн “Asian top fashionable movie 2011” буюу “Азийн загварлаг кино” номинацийн эзэн болжээ. “Wisdom” продакшны бүтээл “Помогите нам” уран сайхны киноны хоёрдугаар анги болох тус бүтээл Азийн 17 орны загварын салбарын шилдгүүдийг шалгаруулдаг наадамд Энэтхэг, Хятадын уран сайхны кинонуудтай өрсөлдсөн байна. Энэ жил анх удаа загварлаг кино номинаци оруулж тэр хүндэт шагналыг нь Монгол кино хүртсэн байна. "Хуваарьгүй нислэг" кино Монголын ахуй амьдрал, соёлыг хөндсөнөөрөө шүүгчдийн анхаарлыг  илүүтэй татжээ. Мөн энэ төрөлд өрсөлдөх болсон шалтгаан нь топ модель Ч.Туяацэцэг, Азийн топ модель Э.Сэлэнгэ, загвар өмсөгч Н.Батжаргал гээд Монголын загварын ертөнцийн нүүр царай болсон моделиуд оролцон тоглосных  гэнэ. 

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж