Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана

 

Өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанууд тус тус болно.

 

1. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/,

Малын индексжүүлсэн даатгалын тухай  болон холбогдох бусад хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/,

Газрын тухай  болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/,

2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/,

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж