Хүнсний массаж, энгэр задгай япон бүсгүй

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

Хүнсний массаж, энгэр задгай япон бүсгүй

Хошин дуран

Хүний махан массаж

Англи хэлийг мэдэж ашиглахгүй бол хамаагүй гангарч дэгжирхэх гэж байж түмэн ониго, буманд инээдэнд өртдөг хөгжилтэй алдаа давтагдсаар байна. Үсчин, гоо сайхан, массажны газар үйлчилгээнийхээ нэр төрлийг жинхэн бритиш аялга маяг оруулан зарлах гэсэн биш балрах нь тэр. Foot massage гэх гэж байгаад Food massage хэмээн нэг үсгээр нэлээн хол андуурав. Хөл массаж бус хүнс массаж хийхээр зарлаж орхисон нь эцсийн дүндээ үйлчлүүлэгчээ нухаж элдэж, татаж сунгаж, яс нурууг нь нужигнатал дуугарган эвдэж идэх мэт хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэний үйлдэл болж орхижээ.

Монгол дээлийн энгэр задгайлсан япон бүсгүй

Монгол малчин нөхөртэй, энүүхэн Төв аймагт нүүдэлчин бэр болсон япон бүсгүйн тухай нэвтрүүлэг youtube-д тавигдан арлын орныхны анхаарал сонирхлыг гойд ихээр татаж буй. Хөтлөгч япон бүсгүй монгол дээл өмсөж сонирхол татахыг хичээхдээ “энгэрээ сул тавьчихжээ.” Товчийг нь зөрүүлсэн хөх тэрлэгээ юу юугүй шувт татах нээ.

Айрагны худалдаачны үг цэцэн

“Булганы Сайханы оригиналь айраг зарж байна” гэсэн гарчигтэй зарлалын эзэн ам хэл цэцэн, монгол, гадаад үгийг хольж найруулах уран чадвар ихтэн бөлгөө. Айргийн амт чимчигнүүлсэн, айзам хэмнэлтэй гэж жигтэйхэн. “Ямар ч хольцгүй, яг сүүгээрээ тул амт гэж янзтай арааны шүлс… гэх зэргээр яа яа яа болтол эхлээд Ханиад элбэг энэ улиралд халааж уувал.. болж ха ха ха гэтэл хөвөрнө. Ам хэл нь гүйцэгдэхгүй, ардын цэцэн үгтэн, айраг саамны худалдаачин Таны шиг орлого арвин, алт мөнгө нь дүүрэн, өлзийт ерөөлийг өөд өөд нь мэйлдэн чаатлан постлон дэвшүүлье.

ЗӨГИЙН ТОЙМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж