Далай аварга цолыг хасах төслийг батлахыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

Далай аварга цолыг хасах төслийг батлахыг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн нар санаачилж, далай аварга цолыг хасах санал оруулсан юм. Үүнийгээ тэд “2003 онд шинээр “далай аварга” цол бий болгосон нь Монгол үндэсний бөхийн хөгжил, өрсөлдөөн өндөр түвшинд хүрч буй өнөө үед уламжлалт “даян аварга”, “дархан аварга” цолонд хүрэх боломжийг хязгаарлаж байна гэж тайлбарлаж байгаа юм.

Уг төслийг байнгын хороогоор хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Р.Гочигдорж хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг бусад гишүүд дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтов.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан маргааш товлогдсон бөгөөд уг хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтаад байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж