2014 оны 06дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Завхан, Говьалтай, Баянхонгор,Хөвсгөлийн хойд, Архангайн баруун хэсгээр 12-17 градус, Говьалтай, Баянхонгор, Булганы өмнөд хэсэг,Төв,Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар 27-32 градус, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 27-29 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15градус дулаан, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралтөдөртөөбуурна.
2014 оны 6 дугаар сарын 12-ноос 2014 оны 6 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
12-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд Төв болон говийн нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 12-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн хойд хэсгээр, 13,14-нд говийн нутгаар бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.