Ferrari-ийн 2 сая ам.долларын үнэтэй автомашин

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Ferrari-ийн 2 сая ам.долларын үнэтэй автомашин

Бидний амьдарч байгаа дэлхий ертөнцөд бүх зүйл цаг хугацаагаар хэмжигдэж, хэн богино хугацаанд ихийг хийж бүтээнэ, тэр хүн илүү сайн сайхан амьдарч байгаа нь нууц биш. Харин мөнгөний тухай ойлголтонд хүн бүр өөрөөр ханддаг тул хэрвээ та хүссэн зүйлдээ гар татдаггүй, чамин, үнэтэй, тансаг бүтээгдэхүүн, автомашин, хэрэгсэл сонирхогчдын нэг бол доорхи мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.  
Дэлхийн алдарт автомашин үйлдвэрлэгч Ferrari компани ээлжит тансаг зэрэглэлийн спорт автомашины 599XX загварыг худалдаанд гаргаад байна. Энэхүү спорт загвар нь 1,907,752 ам.долларын үнэтэй. 599XX хурд хүчний хувьд гайхалтай бөгөөд саяхан Германы Nurburgring спорт комплексын бартаат авто замын дээд рекорд 7 минутыг эвдэж, 6 мин 58 сек 16 дойлд туулж, хамгийн хурдтай хүчтэй, авто хүлэг болохоо нотолжээ. Уг хурдан хүлэг нь 700 морины хүчтэй V12 хөдөлгүүртэй юм байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж