
Дэлхийн алдарт автомашин үйлдвэрлэгч Ferrari компани ээлжит тансаг зэрэглэлийн спорт автомашины 599XX загварыг худалдаанд гаргаад байна. Энэхүү спорт загвар нь 1,907,752 ам.долларын үнэтэй. 599XX хурд хүчний хувьд гайхалтай бөгөөд саяхан Германы Nurburgring спорт комплексын бартаат авто замын дээд рекорд 7 минутыг эвдэж, 6 мин 58 сек 16 дойлд туулж, хамгийн хурдтай хүчтэй, авто хүлэг болохоо нотолжээ. Уг хурдан хүлэг нь 700 морины хүчтэй V12 хөдөлгүүртэй юм байна.
Б.Энхцэцэг