Шилдэг найруулагчдын бүтээл дэлгэцнээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Шилдэг найруулагчдын бүтээл дэлгэцнээ

ШИЛДЭГ 5 НАЙРУУЛАГЧИЙН БҮТЭЭЛ
НЭГЭН ЗЭРЭГ ДЭЛГЭЦНЭЭ ГАРАХ БОЛЛОО

Монголын кино урлагт урин цагийн салхи сэвэлзэж шинэ шинэ уран бүтээлүүд төрөн гарч байна. Энэ цаг үед шинэ санаа, шинэ сэтгэлгээ дүүрэн уран бүтээлчдээ урамшуулан дэмжих нь кино урлагийн цаашдын хөгжилд чухал нөлөөтэй билээ.  

Монголын мэдээлэл холбооны ЮНИТЕЛ ГРУПП нь 5 жилийнхээ ойн хүрээнд нийгэмдээ үр өгөөжтэй ажлуудыг санаачлан хэрэгжүүлж буйн нэг нь “The Call” богино хэмжээний кино төсөл юм. Энэ төслийн хүрээнд Монголын шилдэг найруулагчдад урилга хүргүүлж тэдний зохиолуудаас 5 өөр төрөл жанраар шилдгийг нь шалгаруулан бүрэн санхүүжүүлж бүтээлгэх төдийгүй мэдээлэл сурталчилгааг хариуцан хэрэгжүүлж үзэгчдийн хүртээл болгох юм.  

Уг кино төслийг хэрэгжүүлсэнээр кино урлагийн хөгжлийг дэмжиж телевиз, интернэтийн орчинд чанартай Монгол контентуудыг бий болгохын зэрэгцээ, хүмүүс хоорондын эерэг харилцаа, хандлагыг нийгэмд сурталчилж гар утасны ганцхан дуудлага амьдралын чухал хэсэг болсоныг харуулах болно.

“The call” төсөлд  адал явдал, комеди, драм, романс, арт хаус зэрэг төрлүүдээр уран бүтээлээ амилуулахаар дараах найруулагчид шалгараад байна. Нийт 30 орчим бүтээл өрсөлдсөнөөс Боролдой студийн найруулагч Д.Мягмар “Дежавү”, Креатив арт студийн найруулагч Б.Чингүүн “Миний сарнай”, ZMN продакшнийн найруулагч Ганбат “Хамгийн чухал нь”, найруулагч Л.Бат-Амгалан “Дуудлага”, Илд продаүшны найруулагч С.Баттулга “Юуны төлөө” зохиолуудаараа шалгарч өөрийн бүтээлээ дэлгэцнээ амилуулахаар боллоо.

Шалгарсан бүтээлүүд зургадугаар сард дэлгэцнээ амилж үзэгчдийн хүртээл болно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж