ЦЕГ-аас нийт алба хаагчдын дунд авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг таниулах, эдгээрийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгож хэрэглэ. Авлига болон ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдлээс урьдчилан сэргийлэх, аливаа хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор илтгэл, нийтлэлийн уралдаан зохион байгуулахаар болжээ.
Нийт алба хаагчдад уриалсан уриалгын дор тодорхой баримтад тулгуурласан асуудал хөндөж, нийгмийн сэтгэлзүйд хүрч, бодлого шийдвэр гаргахад нөлөөлөхүйц, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн утга агуулгатай байх нь. Гол нь ашиг сонирхлын зөрчлийн талаар тодорхой баримтад тулгуурлан, асуудлыг шийдвэрлэх гарц арга замыг эрэлхийлсэн байх юм байна. Нөгөө талаар Монгол Улсын хууль тогтоомжуудад санаатай болон санамсаргүй харшлахгүй, бусдын нэр хүнд хувийн нууцад халдахгүй ялгаваралан гадуурхахгүй, турхирахгүй дайрч доромжлохгүй хувийн болон албаны нууцыг олонд дэлгэхгүй, зохиогчийн эрхэнд халдахгүй байх гол журмыг баримтлах аж. Уралдаан энэ 11-28-ыг дуустал үргэлжилж, 30-нд материалыг хүлээн авч дуусах юм байна.
Б.ЭНХ