Улаанбаатар хотоос 100 орчим км зайтай орших Гүн Галуутад наран шингэх болмогц улбар цайвар хярс өндөр ургасан өвсөн дундуур орчноо шинжин зогсоно. “Тарваганы зураг авах гээд дурангаа чиглүүлэн хэвтэж байтал гэнэт энэ хярс үсрээд гараад ирсэн. Тэгсэн намайг хармагцаа нүх рүү ороод нуугдчих нь тэр. Би тэрхэн зуур 5 метр урагшилж, камераа бэлдэн түүнийг хүлээв.
Удалгүй нүхнээс гарч ирсэн мөнөөх хярс над руу сониучирхан ширтэж “Тээр, би яваагүй л байна шүү дээ” гэж хэлэх шиг болсон” хэмээн гэрэл зургийг авсан Paul Jones өгүүлсэн юм.
Хярс (Corsac Fox) үнэгтэй төстэй харагдах авч биеэрээ илэрхий жижиг. Сүүл богино, үзүүр нь хар. Биеийн өнгө хул шаргалдуу саарал, сор үсний үзүүр цагаан тул мөнгөлөг туяатай харагдана. Голдуу харуй бүрийгээр явдаг тэд сүргээр амьдардаггүй бөгөөд насан туршдаа хосоор амьдарна. Эм хярс хээлээ тээхэд эр хярс нь идэш тэжээл олж өгдөг байна.
Гэрэл зургийг Paul Jones