– Украины хүчнийхэн Славянск болон ойролцоох тосгонууд руу дахин гал нээжээ.
Фото: AP Photo/Olga Ivashchenko
– Оросын иргэдийн бараг 40 хувь нь Украины ерөнхийлөгч Петр Порошенког, Европын холбоо, том бизнесийн ашиг сонирхлыг төлөөлж байна гэж үзэж байгаа гэв. Энэ тухай асуулгыг Олон нийтийн санал бодлыг судлах төвөөс явуулжээ.
– Славянск хотын дээгүүр сөнөөгч онгоцнууд нисч байна. Украины армийн 20-иод хуягт техникийг сөнөөсөн гэж хотын даргын төлөөлөгч мэдээлжээ. Хотыг буудах үеэр дөрвөн хүн амиа алдсан бөгөөд олон хүн сүмд мөргөл үйлдээд гарч явахдаа бэртжээ. Червоный Молочар дүүрэг мөн энэхүү халдлагад өртсөн байна. Энэ халдлагын эсрэг Украины үндэсний гварди байрлаж байгаа Карачун ууланд өөрийгөө хамгаалах хүчнийхэн довтолгоо явуулжээ.
– Украинаас чөлөөлөгдсөн Оросын "Звезда" телевизийн сэтгүүлчид өнгөрсөн шөнө Москвад ирэв. Цэргийнхэн тэднийг бараг 50 хэмийн халуун байранд ус өгөлгүй шахам хорьж байжээ.
– Донецкийн Мариуполь хотын нисэх буудлын ойролцоо байшин шатжээ.
– Ростов сужид гурав хоногийн дотор 20 гаруй дүрвэгсэд орж ирсэн байв. Мужийн эрх баригчид дүрвэгсдийг Воронеж, Москва муж руу зөөх ажиллагааг зохион байгуулж байна.
Фото: ИТАР-ТАСС/ДмитрийРогулин
Зургадугаар сарын 08-ны өдөр гэхэд 7335 украин иргэн Ростовт иржээ. Өмнөх өдрүүдэд дүрвэгсдийн тоо 12 мянга хүрсэн талаар мэдээлж байв. Сайн дурын цэргийнхэн Украины хилийн заставуудыг эзэлж, хилийн коридоруудыг нээж байгаагаас хүүхэд эмэгтэйчүүд, хөгшид ийн байлдаантай хотуудыг орхин гарч байна.
– Украины армийн Град галлах системийг сайн дурын цэргийнхэн устгав.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР