Роналду, Суарес нар бэлтгэлдээ гарлаа

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Роналду, Суарес нар бэлтгэлдээ гарлаа

Роналду, Суарес нар бэлтгэлдээ гарлаа

Португалийн шигшээ багийн ахлагч Криштиан Роналду болон Уругвайн шигшээгийн шилдэг довтлогч Луйс Суарес нар багийн үндсэн бэлтгэлдээ нэгдлээ. 2013-2014 оны Европи тивийн шилдэг буучид олгодог “Алтан шаахай” шагналын эзэд болох Криштиан Роналду, Луйс Суарес гэмтэл, бэртлийн улмаас ганцаарчилсан бэлтгэл хийж байсан юм. Харин өчигдрөөс Криштиан Роналду Португалийн шигшээдээ, Луйс Суарес Уругвайн шигшээнхээ үндсэн бэлтгэлд гарч эхлээд байна.

2013-2014 оны улиралд Роналду Испанийн “Ла лиг”-т, Суарес Английн “Премьер лиг”-т 31 гоол оруулж, хамтдаа “Алтан шаахай” шагналыг хүртсэн юм. Европийн шилдэг мэргэн бууч болсон Роналду, Суаресгүйгээр хөлбөмбөгийн ДАШТ-ийг төсөөлөхөд бэрх хэмээж байсан хөлбөмбөг сонирхогчдыг баярлуулж, тэд тэмцээн эхлэхээс ердөө гурав хоногийн өмнө шигшээ багийнхаа үндсэн бэлтгэлд гарлаа.

Б.БИЛЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж