Энэ бидний хүсэл гэж үү?

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Энэ бидний хүсэл гэж үү?

via facebook

Саяханы нэгэн амралтын өдөр гэр бүлээрээ Богины амруу салхинд гарсан юм. Очоод үнэндээ сэтгэл хэрдхиймээр зүйл харсан нь энэ доорх зурганд буусан хачирхалтай хог байлаа. Тэсэхэд бэрх байсанд жаахан ч гэсэн нэг дор бөөгнүүлж сэтгэлээ хуурав. Тэр хавийн ой мод нэлэнхүйдээ дарагдсан байна!!!! Арай ч дээ. Тэнгэрт хөөрөөд тэр чигтээ яваад өгчихдөг гэж бодоогүй байлтай. Мөхөс миний ухаарснаар далай тэнгистэй ойр байх улс орнууд үхэгсэдийнхээ хойноос сүнсний замыг гэрэлтүүлэхээр дэнлүүгээ далайд тавиад байх шиг санагдсан. Яахав өөр учир утга байдаг ч байж болох. Хүмүүс хүсэл мөрөөдлөө бичээд наачихсан байна лээ. Тэр бүхнийг үгүйсгэхийг хүссэнгүй. Гэхдээ л энэ үр дүн бол бидний эцсийн хүсэл яагаад ч биш. Хөөргөх арга барил нь ч үнэндээ амь дүймээр ажил байна лээ. Сүүлд сонсохнээ ойн түймрийн шалтгаан ч болсон гэх. Нэвсийсэн том хөөтэй цаасны доороос гарч ирэх цэцэгсийг хараад өр өвдөв. Нилдээ дарагдсан ой моддыг хараад сэтгэл өмрөв……
Харин энэ бүх үр дүнгийн эрхэм эзэд одоо энэ их хогоо цэвэрлэж тэр хөөрхий ой мод, ургамал цэцэгсийг авраачээ гэж уриалж байна. Цааш нь түгээе, харах ёстой хүмүүс нь хараасай!!!!!!

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж