Байнгын хороо Ш.Түвдэндоржийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Байнгын хороо Ш.Түвдэндоржийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо хамртран хуралдаж, Засгийн газрын гишүүнийг томилох тогтоолын төслийг хэлэлцлээ. Тодруулбал, Засгийн газраас ҮХАА-н сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлснийг хамтарсан Байнгын хорооны хуралдааны 22 гишүүнээс 19 нь зөвшөөрч, дэмжлээ.

Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад нэр дэвшүүлснийг Байнгын хороо дэмжсэн учраас энэ пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар түүнийг томилох асуудлыг хэлэлцэх юм.

Байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж