Fashion TV-г HD+3D-гээр үзээрэй

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Fashion TV-г HD+3D-гээр үзээрэй

IPTV-ИЙН СУВГУУД: FASHION TV-ИЙГ HD+3D-ЭЭР ҮЗЭЭРЭЙ

Монголын анхны Гурвалсан үйлчилгээ үзүүлэгч Юнивишн компани нь шилэн кабелийн холболтын дэвшилтэт хэлбэр-GPON(жи-пон) сүлжээгээр дамжуулан байгууллага болон айл өрхийн мэдээлэл, харилцаа холбооны үндсэн хэрэглээ болох дэлхийн технологийн гайхамшиг IPTV, Интернэт, Суурин утасны үйлчилгээг багцаар нь хүргэж эхлээд байгаа билээ. Хэрэглэгчиддээ хүссэн сонголтоороо эдгээр гурван үйлчилгээнээс сонгон авах боломжийг олгож байгаа ба хэрэв Та хүсвэл тус тусад нь авч болно эсвэл  Хосолсон болон Гурвалсан хэлбэрээр авч болох юм. Үнэ тарифийн хувьд ч хэрэглээнээс хамаарсан сонголтуудтай бөгөөд хэрэглэгч та 1MB интернэтийн үнэ буюу сард ердөө 29,900 төгрөг төлөөд Гурвалсан үйлчилгээг авах сонголт ч бий.

FASHION TV-ИЙГ HD+3D-ЭЭР ҮЗЭЭРЭЙ

Fashion TV-ийн түүх

Fashion TV нь Мишел Адамын санаачлагаар анх 1997 онд Франц улсад байгуулагджээ.  Хувцас загвар, гоо сайхан, стиль имиж, дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчид болон топ моделиудын талаарх мэдээлллийг 24 цагийн турш толилуулдаг олон улсын телевиз юм. Одоогийн байдлаар тус сувгийг нийт 5 тивийн 193 орны 500 сая айл өрх хүлээн авч үзэж байна. Монголын үзэгчид анх Fashion TV-ийг 2000 оноос кабелийн телевизээр дамжуулан телевизийн энгийн форматаар хүлээн авч үзэн танил болж байсан билээ.

Цаг хугацаа, телевизийн технологийн хөгжлийг дагаад 2008 оны 10-р сард Fashion TV нь шинээр HD сувгаа нээсэн юм. Ингэснээр FTV HD нь өөрийн нэвтрүүлгүүдээ байгалийн мэт гоёмсог өнгө, дуу дүрсний өндөр чанартайгаар хүргэж эхэлжээ. Амьдралын хэв маяг, дэлхийн өндөр зэрэглэлийн шилдэг брэндүүд, шилдэг дизайнеруудын бүтээлийг харуулсан цоо шинэ өвөрмөц нэвтрүүлгүүдийг зөвхөн FTV HD суваг бэлтгэж, дэлхий даяар цацах болсон байна. FTV HD сувгийн албан ёсны нээлтэн дээр ерөнхийлөгч Мишел Адам хэлэхдээ “ Олон жилийн турш хөдөлмөрлөж, бэлтгэсний хүчинд Fashion TV-г HD суваг болгосондоо туйлын их баяртай байна. HD нэвтрүүлгүүдийн эрэлт хэрэгцээ ихэсч байгаа өнөө үед загвар, амьдралын хэв маягийг үзүүлэгч FTV суваг HD болсон нь манай сувгийн олон улсын медиа салбарын зах зээлд эзлэх байр суурийг улам бататгаж  өглөө” гэжээ. Fashion TV-ийн уран бүтээлчид телевизээ HD форматтай болгоод сэтгэл нь ханасангүй илүү шилдэг технологийнг ашиглаж, телевизээ улам дээд зэрэглэлийнх болгохоор зорьж эхэлсэн байна.

Fashion TV HD сувгийг 3D-ээр нэвтрүүлэх туршилт амжилттай боллоо 

Fashion TV HD сувгаар 2011 оны хоёрдугаар сарын 18-нд Хонг-Конгийн цагаар 14 болон 23  цагт 10 минутын турш 3D контент цацах туршилт амжилттай болж өндөрлөсөн байна. Тиймээс FTV H3D сувгийг 2011 оны зун албан ёсоор үйл ажиллагааг нь эхлүүлэхээр  төлөвлөжээ.

Fashion TV H3D сувгийн үзэгчид орчин үеийн хамгийн нэр хүндтэй Chanel, Christian Dior, Fendi, Burberry, Dolce and Gabbana, Gucci, Cavalli, Victoria’s Secret, Armani-гийн шоунууд болон дур булаам топ моделиуд болох Жизель Бундхен, Кэйт Мосс, Наташа Поли, Адриана Лима, Наталья Водянова нарыг  харж, Оскар, Каннын кино наадмуудын шууд сурвалжлагыг үзээд  зогсохгүй онц чухал гэсэн загварын 7 хоногуудыг дэлхийн өнцөг булан бүрээс шууд хүлээн авах болно. Хараа булаам үзэсгэлэнтэй моделиуд 3D–ээр илүү ойроос, илүү дур булаам, илүү халуухан харагдана. Уг туршилт өдөр бүр манай цагаар 13:00, 17:00, 20:00, 22:00 цагуудаас тус тус 10 минутын турш үргэлжилж байгаа  юм байна. Гэхдээ та FashionTV 3D-ийг мэдрэхийн тулд FashionTV HD сувгийг хүлээн авч үзэх боломжтой байх шаардлагатай.

Юнивишн компанийн IPTV нь FashionTV HD сувгийг Монголдоо дамжуулж буй цорын ганц үйлчилгээ юм. Тэгэхээр IPTV үйлчилгээний хэрэглэгчид FashionTV сувгийг HD форматаар мэдрээд зогсохгүй 3D-ээр ч мэдрэх боломж байна. Хэрэв та 3D телевизортой бол дагалдаж ирсэн нүдний шилээ зүүхэд л тайзан дээр алхах моделиуд дэргэд тань ирж, шилдэг дизайнерийн урласан шилмэл бүтээлийн оёдол нь хүртэл танд харагдах болно.
Бидний гэртээ суугаад 3D нэвтрүүлэг үзэх юмсан гэсэн хүсэл мөрөөдөл ийнхүү бодит амьдрал дээр биеллээ оллоо.  3D технологийг зөвхөн кино театрт биш гэртээ ч мөн адил мэдрэхийг хүсвэл Та IPTV-ийг сонгоорой.

Албан ёсны зөвшөөрөл бүхий телевизийн

сувгуудыг Юнивишн компанийн IPTV Танд хүргэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж