Оросын өдөр Дархан хотод

Хуучирсан мэдээ: 2014.06.09-нд нийтлэгдсэн

Оросын өдөр Дархан хотод

Оросын өдрийг угтаж Оросын Холбооны Улсаас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул А.Ц.Доржиев сэтгүүлчидтэй уулзаж нээлттэй дотно яриа өрнүүллээ. Тэрбээр Оросын Холбооны Улсын тухай шинэ сэргэг сонирхолтой баримт мэдээлэл өглөө.

Оросын Холбооны Улсын хамгийн залуу баяр болох Оросын өдрийг 1998 оноос эхлэн жил бүрийн  6-р сарын 12-ны өдөр тэмдэглэж эхэлсэн  бөгөөд 2002 оны шинэ хөдөлмөрийн хуулиар албан ёсоор баталгаажуулж бүх нийтээр амардаг болгожээ. Энэ өдөр Орос улсын тухай мэдээллийг дэлхий дахинд түгээж, хөрш орнуудтайгаа улам ойртон хамтран ажиллах, бусад улс үндэстнүүдтэй  эвлэлдэн  найрамдах, шударга ёсны төлөө зөвшилцөх уриан доор арга хэмжээ зохион байгуулж иржээ. Орос улс нь одоо 18 улстай хил залгаа оршдог нь хамгийн олон хөрштөй улсад тооцогддог. Баруун талаараа Норвеги, Финлянди, Эстони, Латви, Литва, Польш, Украйн, Белорусс улсуудтай хилэлдэг бол Кавказын хэсгээрээ Гүрж, Азербайжан, дорно зүгт Казакстантай, зүүн талдаа Монгол, Хятад, Хойд Солонгостой хөрш оршино. Мөн далайгаар Япон, АНУ-тай хилэлдэг онцлоготой. Оросын Холбооны Улсын бүрэлдхүүнд  85 бие даасан нэгж буюу 22  Бүгд Найрамдах Улс, 9 хязгаар нутаг, 46 муж, Холбооны эрхтэй 3 хот, 1 Автономит муж, 4 Автономит тойрог багтаж байгааг Ерөнхий консул танилцууллаа. Оросын өдрийн мэдээлэл Дархан хотод үргэлжилж байна.    

Ө.РАГЧААСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж