Бин Ладены туслах тав дахь эхнэрийг нь хайснаа ярьжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Бин Ладены туслах тав дахь эхнэрийг нь хайснаа ярьжээ

Аль-Каидагийн алагдсан лидер  Усама бин Ладены ерээд оны хамтран зүтгэгч Рашад Мохаммед Саид Исмаил бин Ладены тав дахь эхнэрийг нь хэрхэн хайснаа Guardian сонинд ярьсан байна.  “Тэр номхон, хүлцэнгүй, ёс зүйтэй, дуулгавартай бөгөөд залуухан (ойролцоогоор 16–18 нас), сайн хүмүүжилтэй, хамгийн гол нь тэвчээртэй байх ёстой. Тэр надтай хамт амьдрах хүнд нөхцлийг тэвчих ёстой” гэсэн захиасыг бин Ладен туслахдаа өгөн эхнэр олох үүргийг 1999 онд тушааж байжээ.  
Туслах нь 44 настай байсан бин Ладенд “сайн тохирсон” гэж үзсэн хотын албан хаагчийн 17 настай, Амаль Ахмед Садах гэх охиныг олж авчирчээ. Одоо Амаль Ахмед Садыг Пакистаны эрх баригчид баривчилсан байгаа. Саид Исмаил нь Йеменд амьдардаг бөгөөд шейх гэсэн цолтой. Тэрээр бин Ладены тав дахь эхнэрийг суллуулахаар зүтгэж буй.  
“Исламд гэр бүлийн ёс зүй нь чухал зүйл болдог. Амаль шиг эмэгтэйчүүд бэлэвсэрч байгаад бүх мусальманчууд түүнийг халамжлан туслах ёстой. Йеймены бүх ард түмэн түүнийг ирээсэй хэмээн хүсч байна” гэж тэр ярив. Эмэгтэйчүүд дайчид биш. Бин Ладен хэзээ ч эмэгтэйчүүдийг тулаандаа оруулж байсангүй. Үүнийг Америк сайн мэднэ гэж тэр хэлжээ. Өнгөрсөн мягмар гаригт Пакистан бин Ладены эхнэрүүдийг байцаах зөвшөөрлийг америкчуудад өгч магадгүй тухай мэдээ гарсан байлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж